TOPIK СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ
TOPIK /Test of Proficiency in Korean/ гэдэг нь Солонгос хэлний албан ёсны түвшин тогтоох шалгалт бөгөөд нийт 6 түвшинтэй байдаг. Үүний 3-р түвшинтэй байхад БНСУ-н ихэнхи их, дээд сургуулиудад хэлний бэлтгэлгүйгээр элсэн суралцах боломж нээгдэх ба 4-р түвшинтэй байхад тэтгэлэгүүдэд хамрагдах таатай боломжууд нээгддэг юм.
Монголд TOPIK-н шалгалтыг жилд хавар, намар гээд 2 удаа авдаг.
ТOPIK-1: 1, 2-р түвшин багтана. Нийт 200 оноотой. Үүнээс сонсох чадвар 100 оноо(30 тест- 40 мин) унших чадвар 100 оноо (40 тест, 60 мин), Нийт онооны 80-139 хүртлэх оноо авсан тохиолдолд 1-р түвшинд тэнцэнэ. 140-200 хүртэлх оноо авсан тохиолдолд 2-р түвшинд тэнцэнэ.
ТOPIK-2: 3, 4, 5, 6-р түвшин багтана. Нийт 300 оноотой. Үүнээс сонсох чадвар: 100 оноо (50 тест- 60 мин) унших чадвар: 100 оноо (50 тест, 70 мин), Бичих чадвар: 100 оноо (4 асуулт, эссэ, 50 мин) Нийт онооны 120-149 хүртлэх оноо авсан тохиолдолд 3-р түвшинд тэнцэнэ. 150-189 хүртэлх оноо авсан тохиолдолд 4-р түвшинд тэнцэнэ. 190-229 хүртэлх оноо авсан тохиолдолд 5-р түвшинд тэнцэнэ. 230-300 хүртэлх оноо авсан тохиолдолд 6-р түвшинд тэнцэнэ.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт нь 2014 оны 34 дөх удаагийн шалгалтаас эхлэн 6 түвшинийг 2 түвшин болгон нэгтгэн хуваасан байдаг.
1-2 Түвшин ---------- 1-дүгээр Түвшин
3-6 Түвшин ---------- 2-дугаар Түвшин