HSK Хятад хэлний түвшин тогтоох шалгалт




HSK гэдэг нь Hanyu shuiping kaoshi буюу Хятад хэлний түвшин тогтоох шалгалт гэсэн үг юм. Бусад олон хэлэнд байдаг түвшин тогтоох шалгалттай адил энэхүү шалгалт нь БНХАУ-ын их, дээд сургуульд бакалавр, магистр, докторын түвшинд элсэн суралцах үндсэн нөхцөл болдог юм.

Нийт 6 түвшинтэй. 6 түвшингийн 1-2-р зэрэг нь Суурь, 3-4-р зэрэг нь Дунд, 5-6-р зэрэг нь Дээд шатны мэдлэгийг илэрхийлнэ.

HSK-г дэлхийн өнцөг булан бүрт албан ёсны эрхтэй 860 шалгалт авах газар байдаг.  Үүнээс Хятадын 71 хотод 330 газар, харин гадаадад 112 орны 530 газар HSK шалгалтыг авдаг.

HSK шалгалтыг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр Монгол Улсын Их Сургууль болон Монгол Улсын Боловсролын Их Сургууль жилд гурван удаа  буюу 3,4,12-р сард авч байна.

Шалгалтыг ярианы болон бичгийн гэсэн хоёр хэлбэрээр авдаг.

Шалгалтын түвшингийн хувьд 1-6 зэрэг буюу дэсэд хуваах ба Хятад хэлний анхан, дунд шатны мэдлэгтэй хүмүүс HSK 1-4 зэрэг авах боломжтой. Дундаас дээш шатны мэдлэгтэй хүмүүс HSK 5,6-р зэргийг авах боломжтой.

HSK 1, 2-р дэсийн шалгалтын нийт оноо 200 байдаг бол 120 оноогоор тэнцэнэ.

HSK 3-6-р дэсийн шалгалтын нийт оноо 300 байдаг бол 180 оноогоор тэнцэнэ.

Шалгалтын гэрчилгээг шалгалт өгснөөс хойш 1сарын дараа олгодог ба 2 жилийн хугацаанд хүчинтэй байдаг.