Гишүүдэд




ЗАР: 2018.06.08


Сайн байцгаана уу гишүүд ээ?


Тус ТББ-ын Орчуулгын багаас өөрсдийн гишүүдийгээ "Хариуцлагатай орчуулагчдын баг" гэгдэх ур чадвар, хариуцлагатай байдлаараа шалгарсан шуурхай, найдвартай, байнгын орчуулагчидтай хамтран ажиллах боломжоор хангаж байна. Энэ нь гишүүн орчуулагчдаа нэмэлт орлого олох боломжоор хангаж буй нэг хэлбэр юм.

Одоогоор тус багт Англи, Орос, Солонгос, Япон, Франц хэлний орчуулагчид бэлэн байна.
Өөр бусад хэлээр энэхүү багт элсэх хүсэлтэй гишүүн орчуулагч хүсэлтээ зүүн талд байрлах имэйл хаягаар илгээнэ үү. Нэмэлт хураамжгүй.

"Хариуцлагатай орчуулагчдын баг"-ийн найдвартай байдлыг ТББ хариуцна.
"Хариуцлагатай орчуулагчдын баг"-тай хамтран ажиллах гишүүд хүсэлтээ зүүн талд байрлах имэйл хаягаар илгээнэ үү.



МОНО ТББ






ЗАР: 2018.03.03


Сайн байцгаана уу гишүүд ээ?

Гадны байгууллагаас орчуулгын үйлчилгээ авсан эсвэл өөрсдөө орчуулсан орчуулгын материалаа манай байгууллагаар баталгаажуулуулах хүсэлтэй байгаа үйлчлүүлэгчдэд орчуулгыг нь шалгаж, баталгаажуулж өгөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй МОНО гишүүн орчуулагчид өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй ажлын байрны хаягийг хувийн дугаарын хамтаар зүүн талд байрлах имэйл хаягаар илгээж хаягийн бүртгэлд хамрагдана уу.

Гадны орчуулгыг баталгаажуулах санал болгож буй үнэ 1 нүүр 5000 төгрөг байна.
Өөр үнээр үйлчилгээ үзүүлэх эсэх нь таны эрх болно.


МОНО ТББ