ОРЧУУЛАГЧ ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ТУХАЙ
НЭГ. ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧ НЬ ДАРААХЬ ШААРДЛАГЫГ УНШИЖ, ЗӨВШӨӨРСӨН БАЙНА.
1. Гишүүдэд тавигдах үндсэн шаардлага
2. Гишүүдийн эдлэх эрх, хүлээх үүрэг
ХОЁР. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Хувь хүн
1. Гишүүний анкет бөглөх /ЭНД дарж татаж авч бөглөнө үү./
2. Цээж зураг
3. Цахим үнэмлэх
4. Их дээд сургууль төгссөн диплом эсвэл тухайн хэл дээр өгсөн түвшин тогтоох шалгалтын оноо
5. СV - Монгол болон өөрийн орчуулга хийх хэл дээр тус бүр 1%
6. Өөрийн хүссэн сэдвээрээ эссэ - Ямар хэл дээр орчуулга хийх тэр хэл дээрээ
Орчуулагч гишүүн өөрөө хүсвэл хүсэлт гаргаснаар 1ш "@batalgaat-orchuulga.com" гэсэн имэйл хаяг үнэгүй эзэмшинэ.
Жишээлбэл: azjargal@batalgaat-orchuulga.com
Албан байгууллага
1. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
2. Тухайн байгууллагын орчуулгын үйл ажиллагаа явуулах болсон тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр
3. Тухайн байгууллагын албан бланк дээр гишүүнээр элсэхийг хүссэн өргөдөл
4. Орчуулагчийн диплом - Орчуулах хэлний мэргэжлээр төгссөн диплом
5. Байгууллагын удирдлага цахим үнэмлэх, Гишүүний анкетыг бөглөж ирүүлнэ.
Гишүүн байгууллага өөрөө хүсвэл хүсэлт гаргаснаар 1ш "@batalgaat-orchuulga.com" гэсэн имэйл хаяг үнэгүй эзэмших эрхтэй. Жишээлбэл: CompanyLLC@batalgaat-orchuulga.com
ГУРАВ. Дээрхи материалуудыг бүрдүүлж файл болгон зүүн талд байрлах имэйл хаягаар илгээнэ. Таны илгээсэн материалуудыг хянаж үзээд хариуг таны холбогдох хаягаар мэдэгдэнэ. Тэнцсэн хариуг хүлээн авсан иргэн, байгууллага нь дээрхи материалуудыг эх хувиар нь авчирна.
ДӨРӨВ. Гишүүнээр элсэх зөвшөөрөл авсан орчуулагч нь тус холбооны дансанд 300,000 төгрөг, албан байгууллага нь 500,000 төгрөг тушаана. Төлбөрийн утга дээрээ Овог, нэр, регистрийн дугаар, албан байгууллага бол байгууллагын нэр, регистрын дугаарыг бичнэ.
ТАВ. Гишүүнээр элссэн орчуулагч хувь хүнд өөрийн нэр дээрхи албан ёсны баталгаат орчуулгын тамга + үнэмлэх, байгууллагад байгууллагын нэр дээрхи албан ёсны баталгаат орчуулгын тамга + гэрчилгээ олгоно.
ЗУРГАА. Гишүүний сар бүрийн хураамж хувь хүн 8,000 төгрөг, албан байгууллага 15,000 төгрөг байна. Гишүүний хураамжийг улирал бүрээр эсвэл хагас жил бүрээр тушаах бөгөөд тухайн улирлын эхний өдрөөс өмнө тушаасан байна.
ДОЛОО. Гишүүний тамга нь МОНО ТББ-ын өмч бөгөөд удаа дараа хураамжаа төлөөгүй, ёсзүйн болон мэргэжлийн алдаа гаргасан зэрэг зөрчлүүдэд тамгыг хурааж авна. Байгууллагын өмчийг зүй бусаар ашиглах, авч ор сураггүй алга болох зэрэг байгууллагад аливаа хохирол учруулсан тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллагад гишүүнийг шилжүүлж асуудлыг шийдвэрлүүлнэ.
Манай гишүүн болохын давуу тал
1. Өөрийн нэр дээрхи албан ёсны баталгаат орчуулгын тамга ашиглах
2. Манай гишүүн байхын давуу тал нь таны нэр төрийн баталгаа болно. Тэр хэмжээгээр та ёс зүйтэй, хариуцлагатай ажиллах шаардлагатай.
3. Мэргэжлийн туршлагатай орчуулагчдын багийн нэг гишүүн болно.
4. Орчуулгын хөлсөө авч чадаагүй, чадахгүй байгаа зэрэг тохиолдлуудад хууль, эрхзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг. Шаардлагатай тохиолдолд эрх зүйн үйлчилгээ, туслалцаа үзүүлдэг.
5. Олон жил зөрчилгүй ажилласан орчуулагчийг байгууллагаасаа Монгол улсын төрийн шагнал, цол тэмдэг, одон медальд тодорхойлж, шагнаж урамшуулна.
6. Жил бүр орчуулагчдыг нэгтгэж нэгдсэн хурал хийж тухайн цаг үеийн орчуулгын салбарт буй асуудал, шинэлэг техник технологи зэргээр санал солилцох, шаардлагатай тохиолдолд сургалт зохион байгуулах
7. Орчуулагчдын нэгдсэн санг бий болгож холбогдох хүмүүстэй холбож өгөх
8. Цаашдаа шатлалт баг бий болгож олон улсад гаргах
9. Өөр өөр хэлний орчуулагчид нэгдэж нэгэн баг болж хамтран ажиллах
Хүндэтгэсэн,
Моно Монгол Баталгаат Орчуулагчид