Франц хэлний диплом



Эх сурвалж: https://mn.ambafrance.org/Franc-h-elnij-diplom-%D3%A9v%D3%A9rtl%D3%A9cg%D3%A9%D3%A9e




DELF (франц хэлний мэдлэгийн диплом) ба DALF (франц хэлний гүнзгийрүүлсэн мэдлэгийн диплом) нь гадаадын суралцагсад, мөн Францын улсын дээд болон дунд сургуулийн диплом эзэмшээгүй бөгөөд үндэсний хэл нь франц бус оронд амьдарч буй франц иргэдийн хэлний мэдлэгийн түвшинг тогтоодог Францын үндэсний боловсролын яамнаас олгож буй үндсэн диплом юм.

Эдгээр дипломууд нь насан туршид нь хүчинтэй байх бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн диплом юм. Мөн энэ дипломууд нь таны франц хэлний мэдлэгийн түвшинг албан ёсоор тогтоон, дунд сургууль, их дээд сургуульд франц хэл эзэмшсэн мэдлэгийг баталгаажуулах болно.

2007 оны байдлаар DELF, DALF дипломын шалгалтыг нийт 175 оронд зохион байгуулсан бөгөөд Франц болон дэлхий дахинд 1 200 гаруй төвд уг шалгалтыг авдаг байна. Энэ диплом нь 1985 онд үүссэн бөгөөд үүнээс хойш DELF, DALF дипломын шалгалтанд 6 500 000 гаруй хүмүүс оролцож дунджаар 80% н амжилт үзүүлсэн байна.

DELF, DALF диплом нь хэлний мэдлэгийн тухай Европын нэгдсэн үзэл баримтлалд нийцсэн, олон улсын стандартыг баримтласан гэрчилгээ юм. DELF, DALF дипломыг Францын заах арга судлалын олон улсын төв (CIEP) олгодог.

DELF, DALF диплом нь бие даасан 6 түвшингийн дипломоос бүрдэнэ. Иймд шалгалт өгөх хүн нь өөрийн түвшингийн дипломыг сонгож шалгалт өгнө. Түвшин бүр ярианы ойлголт ба чадвар, бичгийн ойлголт ба чадвар гэсэн 4 хэсгээс бүрдэнэ.

Монгол улсад Алианс франсайз - l’Alliance Française à Oulan Bator DELF, DALF дипломын шалгалтанд бэлдэж, мөн зохион байгуулдаг.

Хаяг :
Цахим хуудас : info@afm.mn ; pedagogie@afm.mn
Утас : 11 35 19 14
Нэмэлт мэдээллийг цахим хуудсаар болон Алианс франсайз –тай утсаар холбогдон авна уу.