Эх сурвалж: http://japannews.mn/post/2567
Гадаад хүмүүсийн Япон хэлний чадварыг бодитоор тогтоох шалгалт болж, 1991 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс хойш Япон хэлээр харилцах чадварыг цогц байдлаар тогтоох, практик үндэслэлтэй шалгалт хэмээн үнэлэгдэж ирсэн.
2007 онд J.TEST нь дүрмийн дагуу чанга явагддаг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж, Хятадын засгийн газрын "Хүний нөөц, Нийгмийн хамгааллын хэлтэс" (Монгол улсын хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай адил)-ээс албан ёсоор улсын шалгалт хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн.
Мөн Япон улсын цагаачлалын албанаас ч Япон хэлний боловсролыг хэрэгжүүлэгч байгууллагуудад хандан, Япон улсад суралцах хүсэлтэй хүний япон хэлний чадварыг тодорхойлох материал бол J.TEST-ийн дүнгийн хүснэгт (юмуу Япон хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн тодорхойлолт)-ийг гарган үзүүлэх тухай шийдвэр гаргасан байна.
Одоо жилд компанийн ажилтан, гадаад оюутан, Япон хэлний судалдаг оюутан зэрэг 70 мянгаас дээш хүн уг шалгалтыг өгч байна. Уг шалгалт нь Монгол улсад нэг жилд 2 удаа (төлөвлөсөнөөр 3, 11 саруудад) харин Японд жилд 6 удаа (сондгой саруудад) явагдаж байна.
J.TEST -ийн онцлог, давуу тал
1. Дундаас дээш шатанд зориулагдсан А-D түвшний шалгалт болон анхан шатны мэдлэгтэй хүмүүст зориулагдсан Е-F түвшний шалгалт явагддаг. Шалгалт тус бүрийн авсан оноогоор нь түвшинг тогтооно.
2. Шалгалтын гүнзгий түвшин, анхан шатны түвшин нь нэгэн жигд байдаг учраас жилийн туршид явагдах шалгалтыг хэдэн ч удаа өгч болно. Ингэснээр та Япон хэлний мэдлэгийн түвшнээ мэдэж болно. Мөн шалгалт өгөх боломж илүү олон байдаг.
3. Нийгэмд өргөн хэрэглэгдэх Япон хэлний өндөр мэдлэгийг өөрийн биеэр эзэмшиж, тэрхүү мэдлэгээ J.TEST- ээр үнэлүүлнэ.
4. J.TEST нь амьдралд өргөн хэрэглэгддэг үг хэллэгийг шалгалтанд оролцуулахаас гадна мөн сонсох шалгалтын түвшин нь өндөр мэдлэгийг шаарддаг учир, Япон хэлний бодит ур чадварыг тогтоодог байна.
5. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын 1-р түвшнээс дээшхи Япон хэлний өндөр мэдлэгийг тогтоодог.
A-D түвшний шалгалт нь: Япон хэлний түвшин тогтоох шалгалтын 1-р түвшнээс дээшхи мэдлэг бүхий харилцааны өндөр ур чадварыг үнэлдэг.
6. Сертификат олгогдоно
Тодорхой заасан онооноос дээш оноо авч тэнцсэн хүмүүст " сертификат" олгогдоно. Мөн түүнээс гадна шалгалт өгсөн бүх хүмүүст "дүнгийн хуудас" хүргэгдэнэ.
Шалгалтын тухай
♦ А-D түвшний шалгалт
1000 оноо. А-D түвшин нь дотроо 7 түвшинд хуваагддаг бөгөөд авсан онооноосоо шалтгаалж "сертификат" олгогдоно. Гэхдээ доорх 8 хэсэг тус бүрт 20%-аас дээш оноо авсан тохиолдолд тэнцэнэ.
1. Шалгалтын агуулга
♣ Уншиж ойлгох, бичих
(шалгалтын цаг 80 минут)
1 Ханзны асуулт
2 Дүрмийн асуулт
3 Уншиж ойлгох асуулт
4 Бичгийн асуулт
♣ Сонсох
(шалгалтын цаг 45 минут)
5 Зураттай асуулт
6 Дан сонсгол асуулт
7 Харилцан ярианы асуулт
8 Тайлбар асуулт
● Уншиж ойлгох ба бичих шалгалт дууссаны дараа шууд сонсох шалгалт эхэлнэ. Завсарлага байхгүй.
2. Оноо болон үнэлгээ
1000 оноо (Уншиж ойлгох ба бичих - 500 оноо, Сонсгол - 500 оноо)
Үнэлгээ, оноо, япон хэлний чадварын түвшин
Онц А түвшин
930-с дээш-Нийгмийн бүх салбарт чөлөөтэй харилцаж чадахуйц хэлний өндөр мэдлэг, харилцах чадварыг батална. (Япон хэлний дээд зэргийн орчуулга хийж чадна)
Сайн А түвшин
900-с дээш-Нийгмийн бүх салбарт харилцаж чадахуйц суурь мэдлэг, харилцах чадварыг үнэлнэ. (Ердийн Япон хэлний орчуулга хийж чадахуйц)
Дунд А түвшин
850-с дээш-Тогтсон тодорхой салбарт харилцаж чадах чадварыг батална. (Суурь мэдлэгийг шаардсан орчуулга хийж чадна)
Онц В түвшин
800-с дээш-Ердийн салбарт харилцаж чадахуйц харилцааны мэдлэгийг үнэлнэ. (Япон улсад удаан хугацаагаар ажиллаж чадна)
В түвшин
700-с дээш-Өдөр тутмын амьдрал, сургууль болон нийгмийн үндсэн харилцаанд орж чадна. (Япон руу томилолтоор явж, аялаж чадна)
С түвшин
600-с дээш-Дутагдалтай тал байгаа боловч ердийн харилцаанд орж чадна. (Японд аялах ба хялбар ажил хийж чадна)
D түвшин
500-с дээш-Анхан, дунд шатны харилцах чадварыг эзэмшсэн байна. (Япон хэлний энгийн яриаг ойлгож чадна)
Үнэлгээ байхгүй
500 оноо хүрэхгүй — (500-с доош оноо авсан тохиолдолд сертификат олгогдохгүй болно. Япон хэлний түвшин тогтоох шалгалт /ноорёкү шикэн/-тай харьцуулбал:
*Япон хэлний түвшин тогтоох шалгалтын 1-р түвшин = J.TEST-ийн 650 оноотой тэнцэнэ.
*Япон хэлний түвшин тогтоох шалгалтын 2-р түвшинтэй = J.TEST-ийн 550 оноотой тэнцэнэ
♦ Е - F түвшний шалгалт
500 оноо
Е - F түвшин нь дотроо 2 түвшинд хуваагддаг бөгөөд авсан онооноосоо шалтгаалж "сертификат" олгогдоно. Гэхдээ доорх 8 хэсэг тус бүрт 20%-аас дээш оноо авсан тохиолдолд тэнцэнэ.
1. Шалгалтын агуулга
♣ Уншиж ойлгох, бичих
(шалгалтын цаг 70 минут)
1 Дүрмийн асуулт
2 Уншиж ойлгох асуулт
3 Ханзны асуулт
4 Бичгийн асуулт
♣ Сонсох
(шалгалтын цаг 30 минут)
5 Зурагтай асуулт
6 Дан сонсгол асуулт
7 Харилцан ярианы асуулт
8 Тайлбар асуулт
● Уншиж ойлгох ба бичих шалгалт дууссаны дараа шууд сонсох шалгалт эхэлнэ. Завсарлага байхгүй.
2. Оноо ба үнэлгээ
Нийт оноо нь 500 оноо. /Уншиж ойлгох ба бичих-300 оноо, сонсох-200 оноо/
Үнэлгээ, оноо, япон хэлний чадварын түвшин
Е түвшин
350 онооноос дээш-Анхан, дунд шатны мэдлэгийг бүрэн эзэмшиж дууссан байх /Японд аялж чадахуйц түвшин /Ноорёкү шикэний 3-р зэрэгтэй тэнцэнэ/
Р түвшин
250 оноо-Анхан шатны мэдлэг эзэмшсэн түвшин /Ноорёкү шикэний 4-р зэрэгтэй тэнцэнэ/
Үнэлгээ байхгүй
250 оноо хүрэхгүй —
● Япон хэлний түвшин тогтоох шалгалттай харьцуулсан болно
J.TEST-ийн талаарх гол зүйлс
1. Шалгалтанд орох болзол
Япон хэл эх хэл нь биш хүн
2. Явагдах сар
Жилд 6 удаа (1, 3, 5, 7, 9, 11 саруудад) өөрчлөлт орж болно.
3. Шалгалтын төлбөр
А-D түвшний шалгалт-28,000Tg, Е-F түвшний шалгалт-25,000Tg (Анкетны үнэ орсон) Жич: Төлөгдсөн төлбөрийг буцаан олгохгүй.
4. Шалгалт явагдах байр
Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
J.TEST шалгалтын хуваарь
◆ Шалгалт авах өдөр(Test date)
2017 оны 1-р сарын 15 өдөр Ням гараг
Шалгалтын цаг: 09 цаг 30 минут
※ 09 цаг 40 минутаас шалгалтын тайлбар эхэлнэ.
Шалгалт эхлэх цаг: 10 цаг 00 минут ~
Цаг баримтлах. Шалгалт эхлэхээс 30 минутын өмнө шалгалт авах ангидаа орсон байна уу.
Шалгалт эхэлсэний дараа танхимд оруулахгүй.
◆ Бүртгэлийн сүүлийн хугацаа (Deadline of application)
2016 оны 12–р сарын 5-ны өдөр ~ 16-ны өдөр
Монгол Улсын ШУТИС (J.TEST-ийн төв)
УТАС : 11-324590 (ext.2112) 95756786
ШУТИС Ⅰ байр 324 УБ хот, СБД Бага тойруу 8-р хороо
E-mail: jtest@must.edu.mn
◆ Шалгалт авах хугацаа
・А – D түвшин 125 минут
・E – F түвшин 100 минут
◆ Шалгалтанд бүртгүүлэхэд шаардлагатай зүйлс:
1.Шалгалтанд бүртгүүлэхдээ доорх бичиг баримтыг авч ирнэ үү.
1) 2% цээж зураг / 3cm×4cm бүгд ижил байх /
2) Биеийн байцаалт
18 –аас дээш насны хүмүүс иргэний үнэмлэх / 1% хуулбарын хамт /
17-с доош насны хүүхдүүд: төрсний гэрчилгээ эсвэл сурагчийн үнэмлэх / 1% хуулбарын хамт /
2.Шалгалт өгөгч өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.
Тухайн хүн мөн эсэхийг нягтална.
3.Шалгалтын төлбөр : A-D 28,000 төгрөг / Анкетны үнэ орсон /
E-F 25,000 төгрөг / Анкетны үнэ орсон /
Холбоо барих
Монгол Улсын ШУТИС (J.TEST-ийн төв)
Хаяг: ШУТИС Ⅰ байр 324 УБ хот, СБД Бага тойруу 8-р хороо
Утас: 976-11-324590-2112, 95756786
E-mail: jtest@must.edu.mn