БИДНИЙ ТУХАЙ



Манай вэб хуудсаар зочилж буй танд баярлалаа.

Тус МОНО ТББ (Мэдлэг Оюуны Нэгдмэл Оршихуй Төрийн Бус Байгууллага) нь анх 2008 онд 6 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд салбар бүрт мэдлэг, оюунаараа нэгдсэн багийг бүрдүүлж, тэдгээр баг бүрэлдэхүүнээрээ Монгол улсынхаа ирээдүй, хүүхэд, залуусын боловсролд хувь нэмрээ оруулах, тэдний ёс суртахуунд эерэг хандлагыг бий болгох зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар манай ТББ нь гишүүд, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах эрхзүйч, өмгөөлөгчидтэй, гишүүд, үйлчлүүлэгчдийнхээ санхүү, нягтлан бодох үйл ажиллагааг дэмжих нягтлан бодогч, аудиторуудтай хамтран ажиллаж байна.


Манай Моно Монгол Баталгаат орчуулагчид нь орчуулгын үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллагуудаас үйлчилгээний соёл, эмх цэгц, баталгаатай, найдвартай байдлаараа ялгарахаас гадна үйлчлүүлэгчдийнхээ санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэгээрээ онцлог юм.

Бид Орчуулгын салбарт үүсээд буй найдваргүй байдал, үйлчлүүлэгч орчуулагч хоорондын үл ойлголцол зэргийг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Манай орчуулагчид болон орчуулгын үйл ажиллагаа явуулж буй гишүүн байгууллагуудаар үйлчлүүлснээр та орчуулгын чанарт найдаж болох бөгөөд манай гишүүд нь аливаа алдаа дутагдал гаргасан тохиолдолд түүнийгээ нэмэлт төлбөргүйгээр засч залруулж гаргаж өгөхөөс гадна шаардлагатай тохиолдолд алдаатай орчуулгыг буцаан авч, таны төлсөн төлбөрийг эргүүлэн өгөх үүрэг хүлээдэг.


Биднийг хэрхэн таних вэ?

Орчуулагч нь Mono Mongolian Certified Translators (Моно Монгол Баталгаат орчуулагчид) гэсэн логотой, орчуулагчийн нэр бүхий тамгатай, QR кодтой үнэмлэх болон гэрчилгээтэй байна.
Та манай орчуулагчийн үнэмлэх дээрхи QR кодыг уншуулснаар тухайн орчуулагчийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм. 

Гишүүн орчуулагч нь мөн өөрийн QR код бүхий бүртгэлээ өөрийн туршлага, чадварын талаархи мэдээллүүдээр баяжуулах боломжтой.


Орчуулгын үйл ажиллагаа явуулж буй байгууллага нь Баталгаат орчуулгын тамга дээрээ Моно Монгол Баталгаат орчуулагчид * Гишүүн байгууллага гэсэн тэмдэглэгээтэй байна.



Таныг хүндэтгэсэн,
Моно Монгол Баталгаат орчуулагчид